Европын холбооны фонд Европын буцах фондын
хамтарсан хөрөнгөөр санхүүжсэн.

Бид хэн бэ?


Дотоод хэргийн яамны харъяа Дүрвэгсдийг байрлуулах алба нь сайн дураар эх орон руугаа буцах програмыг олон улсын байгууллага, ашгийн бус байгууллагуудтай хамтарч 1996 оноос эхэлж Цагаачлалын тухай č.325/1999 Sb тоот хуулийн 54-р зүйлийн дагуу хэрэгжүүлж гүйцэтгэж байна.
Дүрвэгсдийг байрлуулах алба – товчоор SUZ нь нэн тэргүүн хүлээн авах төв, оршин суух төв, интеграцчиллын ба цагаачлалын төв, гадаадын иргэдийг саатуулах төв газруудыг хариуцан ажиллуулдаг. Эдгээр төв газруудад байрлах, хооллох, сэтгэл зүйн, нийгмийн ба боловсрол үйлчилгээнүүдийг үзүүлдэг. SUZ найман аймагт гадаадын иргэдийн интеграцчиллыг дэмжих төв байгуулж мэдээлэл зөвлөлгөө өгөх, сургуулилт хийх зэрэг үйлчилгээг явуулж байна.

SUZ-ын үйл ажиллагааны тухай мэдээллүдийг www.suz.cz хуудаснаас үзнэ үү.