Европын холбооны фонд Европын буцах фондын
хамтарсан хөрөнгөөр санхүүжсэн.

АСУУЛТ ХАРИУЛТ


  1. Сайн дураар эх орон руугаа буцах тухай өргөдлөө өгснөөс хойш хир удаан хугацааны дараа БНЧУ-ын нутгаас явах вэ?
  2. Паспортгүй болон паспорт нь хүчингүй тохиолдолд яах вэ?
  3. Сайн дураар эх орон руугаа буцах өргөдлийн хариуг шийдэх хугацааг миний зүгээс нөлөөлж болох уу?
  4. Эх орон руугаа буцсаны дараа хэзээ нэгэн цагт БНЧУ руу ирж болох уу?
  5. Энэ програмд миний гэр бүлийн гишүүд хамрагдаж болох уу?
  6. Онгоцоор явахад миний ачааны зөвшөөрөгдсөн жин хэтэрвэл үүнийг хэн төлөх вэ?
  7. Онгоцоор явах уу эсвэл газраар явах уу?
  8. Эх орноосоо өөр орон руу буцаж болох уу?
  9. БНЧУ-аас явах тухай мэдээллийг урьдчилж хэзээ өгөх вэ?
  10. Сайн дураараа эх орон руугаа буцахад БНЧУ-ын Цагдаагийн байгууллага оролцох уу?
  11. БНЧУ-аас явах өөр ямар хэлбэрүүд байна вэ?
  • » Сайн дураар эх орон руугаа буцах тухай өргөдлөө өгснөөс хойш хир удаан хугацааны дараа БНЧУ-ын нутгаас явах вэ?
  • Сайн дураар эх орон руугаа буцах хүсэлтээ гаргасан гадаадын иргэний асуудлыг аль болох түргэн хугацаанд шийднэ. Энэ хугацаа нь олон талын нөхцлүүдээс хамаарна, юуны түрүүнд цагаачлалын асуудлыг зогсоох өргөдөл өгөх үед таны цагаачлалын асуудал ямар үе шатанд яваа, таны паспорт хүчинтэй эсэх, өөр биеийн байцаалтын баримт буй эсэх.
    Хэрэв таны олон улсын хамгаалал хүссэн асуудал эхний үе шатанд яваа ба таны паспорт хүчинтэй тохиолдолд таны сайн дураар эх орон руугаа буцах асуудал маш богино хугацаанд шийдэгдэнэ. Хэрэв та дотоод яамны шийдвэрийн эсрэг аймгийн шүүхэд давж заалдсан тохиолдолд таны цагаачлал хүссэн асуудлаа зогсоох өргөдлийн хариу гарахад хэсэг хугацаа хэрэгтэй тул таны явах хугацаа хойшлогдоно учир нь шийдвэрийг хуулийн биелэлээ олтол хүлээх хэрэгтэй. Хэрэв Дээд шүүхэд хандан кассацийн гомдол гаргасан тохиолдолд шийдвэр хуулийн биелэлээ олохыг хүлээх шаардлагагүй, сайн дураар эх орон руугаа буцах асуудлыг богино хугацаанд гүйцэтгэнэ.
    Хэрэв танд паспорт байхгүй бол, энэ хугацаа хойшлогдоно гэдгийг тооцох хэрэгтэй энэ нь танд паспорт баримт олгох төлөөлөгч байгууллагаас (элчин сайдын яам) хамаарна.

  • » Паспортгүй болон паспорт нь хүчингүй тохиолдолд яах вэ?
  • Та өөрөө Прага дахь танай улсын элчин сайдын яамнаас паспорт авах буюу бид танд паспорт авахад таны туслаж болно. Паспорт авах ба хүчинтэй хугацаа нь дууссан бичиг баримтыг сунгуулах, хүүхдийг эцэг эхийн паспорт баримтанд бичүүлэх буюу өөр асуудлаар төлөөлөгчийн байгууллагатай холбоо барихад төрийн бус байгууллага SUZ-д тусалдаг.

  • » Сайн дураар эх орон руугаа буцах өргөдлийн хариуг шийдэх хугацааг миний зүгээс нөлөөлж болох уу?
  • Өргөдлийн хариуг даруй шийдэхэд та өөрийн идэвх зүтгэлээр нөлөөлж болно. Хэрэв та паспортгүй бол элчин сайдын яамтай өөрийн биеэр харьцаж утасдаж паспорт олгохыг хүсч болно. ЭРТХЭН цагт нь та биеийн байцаалтын БҮХ бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр таны явах хугацаа түргэснэ. Мөн SUZ –ын эрх бүхий ажилтантай харьцаатай байх, Цагаачлалын байрнаас AZ (хэрэв энд байрлаж байгаа бол) дураар явахгүй байх, мэдээлэл нуун дарагдуулахгүй байх зэрэг нь чухал.

  • » Эх орон руугаа буцсаны дараа хэзээ нэгэн цагт БНЧУ руу ирж болох уу?
  • БНЧУ руу ирж болно, гэвч та олон улсын хамгаалал дахин хүссэн тохиолдолд таныг сайн дураар эх орон руугаа буцахад БНЧУ төлсөн бүх зардлыг та төлөх болно. Хэрэв сайн дураар эх орон руугаа буцах хүсэлт дахин гаргасан тохиолдолд таны зардлыг төлөхгүй.

  • » Энэ програмд миний гэр бүлийн гишүүд хамрагдаж болох уу?
  • Хэрэв таны гэр бүлийн гишүүд, Цагаачлалын тухай 325/1999 Sb тоот хуулийн нөхцлүүдийг биелүүлж байвал сайн дураар эх орон руугаа буцах хүсэлтээ гаргаж болно. Насанд хүрээгүй хүүхдийн өмнөөс хууль ёсны асран хамгаалагч нь өргөдөл гаргана. Хэрэв гэр бүлийн гишүүдийн хэсэг нь БНЧУ-д үлдэх хүсэлтэй бол сайн дураар эх орон руугаа буцах хүсэлтээ гэр бүлийн ганц буюу хэсэг гишүүд гаргаж болно.

  • » Онгоцоор явахад миний ачааны зөвшөөрөгдсөн жин хэтэрвэл үүнийг хэн төлөх вэ?
  • Ачааны илүүдэл жинг, нисэх байгууллагын үнийн тарифийн дагуу оролцогч өөрөө төлнө. Ачааны илүүдэл жин буюу ачаа баглах үнийг тусгай тохиолдолд SUZ төлж болно, гэвч зөвхөн онцгой тохиолдолд SUZ баталж зөвшөөрсний үндсэн дээр та хангалттай хугацаанд урьдчилж эртхэн хүсэлт гаргаж бидэнтэй ярилцсан нөхцөлд.

  • » Онгоцоор явах уу эсвэл газраар явах уу?
  • Нутаг руугаа голчлон онгоцоор явдаг, яагаад гэвэл БНЧУ-ын эргэн тойрон шенгений орон зайн улсууд байдаг тул.

  • » Эх орноосоо өөр орон руу буцаж болох уу?
  • Болно. Хэрэв танд ноцтой шалтгаан буй тохиолдолд өөр орон руу зорчиж болно. Гэвч дараах нөхцлийг хангаж байвал, таны сонгосон орон таны эх орны хөрш ба ойрхон оршдог, замын зардал таны эх орон руу буцах зардлаас хэт өндөр бус, өөр ямар нэгэн саад тотгоргүй (жнь: виз авах шаардлагатай ), таны сонгосон оронд нэвтэрэхэд өөр ямар нэгэн саад тотгоргүй.

  • » БНЧУ-аас явах тухай мэдээллийг урьдчилж хэзээ өгөх вэ?
  • Хамгийн цаад хугацаа нь нисэхээс 2 хоногийн өмнө, та биднээс шаардлагатай бүх мэдээлийг авна.

  • » Сайн дураараа эх орон руугаа буцахад БНЧУ-ын Цагдаагийн байгууллага оролцох уу?
  • Сайн дураар эх орон руугаа буцахад, Цагаачлалын тухай 325/1999 Sb тоот хуулийн дагуу цагдаагийн байгууллага оролцохгүй.

  • » БНЧУ-аас явах өөр ямар хэлбэрүүд байна вэ?
    1. Чехийн нутагт оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэн сайн дураар эх орон руугаа буцахыг БНЧУ-ын Цагдаагийн байгууллага IOM –той хамтарч гүйцэтгэнэ.
    2. Гуравдагч орны иргэдэд зориулсан хүний наймаанд өртсөн хохирогчдийг хамгаалах дэмжих програм, албадан биеэ үнэлэлт буюу албадан хөдөлмөрт өртсөн. Дотоод хэргийн яам IOM-тай хамтарч хэрэгжүүлж буй тусгай програм (+ зохих веб хуудсыг үз).

    Гадаадын иргэнийг төрөлх нутаг руу нь ( буюу түүнийг хүлээж авна гэсэн орон руу ) Хөөх, хуулийн дагуу хөөх арга хэмжээний үндсэн дээр.