Европын холбооны фонд Европын буцах фондын
хамтарсан хөрөнгөөр санхүүжсэн.

САЙН ДУРААР ЭХ ОРОН РУУГАА БУЦАХ ТУХАЙ


1. САЙН ДУРААР ЭХ ОРОН РУУГАА БУЦАХ ГЭЖ ЮУ ВЭ

Энэ нь сайн дураар, аюулгүй, нэр төртэйгээр эх орондоо буцна гэсэн үг юм. 325/1999 Sb тоот Цагаачлалын тухай хуулийн заалтыг үндэслэн БНЧУ-ын нутагт оршин сууж буй гадаадын иргэдэд эх орон руугаа буцах боломж олгоно, эх орон руугаа буцах зардлыг БНЧУ төлнө. Энэ програмын ачаар эх орон руугаа ердийн жуулчин маягаар буцаж болно. Таныг буцаж буй тухай болон БНЧУ-д байсан тухай ямар ч мэдээллийг таны буцан очиж буй орны төрийн байгууллагуудад хүргүүлэхгүй.

2. ХЭНД, ЯМАР ХҮМҮҮСТ ЗОРИУЛАГДСАН

325/1999 Sb тоот Цагаачлалын тухай хуулийн заалтын дагуу энэ програм нь дараахь хүмүүст зориулагдсан

  1. олон улсын хамгаалал хүссэн өргөдлөө хуулийн 10-р зүйлд заасан хугацаанд багтааж өгөөгүй гадаадын иргэн буцах хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд,
  2. олон улсын хамгаалал хүсэх өргөдлөө өгчихсөн хүн эх орон руугаа буцах тухай өргөдлөө бичгэээр гаргасан буюу
  3. дотоод яаманд нэхэмжлэл гаргасан 32-р зүйлйин 1, 2 дахь догол мөрийг үндэслэн, нэхэмжлэлд дотоод яамнаас гаргасан шийдвэрийн эсрэг хуулийн дагуу давж заалдсан, кассацийн гомдол гаргасан буюу кассацийн гомдлын хариуг хүлээн авч хуулийн биелэл олсноос 24 цагийн дотор зэрэг хугацаанд өргөдлөө бичгээр гаргасан гадаадын иргэн

3. БИД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ВЭ

Та сайн дураар эх орон руугаа буцах програмд хамрагдсан тохиолдолд таныг эх орон руугаа зорчих онгоцны буюу унааны билетээр хангаж, явах газар буудал хүргэж өгөх буюу зөвлөлгөө өгнө.

Зорьсон газар нь хүргэж өгөх боломжгүй тохиолдолд тэр хүртэлхи унааны зардалд хандив тусламж өгнө. Хэрэв үйлчлүүлэгчийн зүгээс хүссэн тохиолдолд сайн дураар эх орон руугаа буцах үйлдэл хэрэгжих явцад орон байр, хоол унд/хоол унданд мөнгө олгох албан газруудаар хамт явах (паспортын хугацаа дууссан тохиолдолд шинээр паспорт авах буюу БНЧУ-ын нутаг дэвсгэрээс гарах газар нь хүргэж өгөх, өөр бусад ороноор дамжин өнгөрөхөд туслах г.м ) зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

4. БҮРТГҮҮЛЭХ

Өргөдлөө БНЧУ-ын Дотоод хэргийн яамны SUZ (Дүрвэгсдийг байрлуулах алба) ба OAMP (Цагаачлал шилжин суурьшилтын бодлогын алба) –д өгнө. Oнгоцны билетийн үнэ төлөх эсэхийг SUZ-ын дарга шийднэ, сайн дураар эх орон руугаа буцах өргөдөл гаргасан хүнд шийдвэрийн хариуг даруй мэдэгдэнэ.

Эх орон руугаа буцах програмд хамрагдах хүсэлтээ гаргах дараахь боломжууд байна:

  • - Өөрийн биеэр очих энэ хаяган дээр SUZ Praha Lhotka
  • - Бичгээр буюу өөрийн биеэр OAMP-д хандах
  • - Цагаачлалын төвд биер очих (Zastávka, Havířov a Kostelec n. Orlicí төвүүд)